Амьдарч байгаа энэ хорвоо дэлхийдээ, аж төрж байгаа орчиндоо ,өөртөө байгаа юм бүхэндээ би хайртай .Илүү зүйл хүсэхээсээ илүү, өгсөнд нь баярлаж талархаж явна.

2011-04-13

Миний хүүгийн яриа

Хүү маань одоо 25 настай. Зарим яриа нь надад өхөөрдөм сайхан санагддаг. Саяхан байгуулгынхаа ойд зориулсан концертонд ажилчидаасаа шалгаруулалт хийж авах болжээ. Гол нь концертод оролцсон хүмүүсийг ажлаас түр чөлөөлнө гэсэн гэнэ. Миний хүү уг нь хөөрхөн дуулдаг юм. Гэвч дуулдаг хүмүүс олон байгаа тул зөвхөн бүжгэнд хүн сонгоно гэсэн зарлалын дагуу  шалгуулахаар очжээ. Ирсэн хүмүүсийг үсэргэж үзсэн гэнэ .Тэгсэн чинь манай хүн үсэрчихээд түрүүлээд буучихаад байсан гэнэ. Угийн жаахан махлаг юм чинь түрүүлж буух нь хууль. Шалгаруулалтанд тэнцээгүй миний хүүг шүүгч нь их үнэлж бүжгийн ар талд хөшиг намируулах ажилд авсанаар  хүү маань их баярлаж ажлаас хэдэн хоног чөлөөлөгдөх эрх олж авчээ.Үүнийгээ ээж эгч хоёртоо ямар их баярлаж ярьсан гэж сананаа.

. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

2011-05-17 -

Бичсэн: xatnaa (зочин)
kkk kk xugjiltei yumaa.. ярзайтал инээх
. Шууд холбоос

2011-05-11 -

Бичсэн: зочин (зочин)
яасан инээдтэй юм бэ ярзайтал инээх
. Шууд холбоос

Миний тухай

Эзэн хичээвэл заяа хичээнэ

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Naraa
. naraa
. enhee
. Dorjmaa
. B.Dorjhand
. D.Jagaa
. Iher
. B_Natsagaa
. Түүн нийгэм ЗАС
. Naraa.ch
. Siileg
. Хишигээ
. цэцэг
. iho1107
. uurtsaih
. багш М.Баянзул
Бичлэг: 9 » Нийт: 9
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax